МУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахлах багш, доктор Д. Хонгорзул 2021 оны “OWSD-Elsevier Foundation Award” шагнал хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээ, сургалтын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
“OWSD-Elsevier Foundation Award” нь Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд олгодог нэр хүндтэй шагнал бөгөөд уг шагналыг Африк, Араб, Өмнөд Америк-Карибын тэнгис болон Ази-Номхон далайн бүс нутгийн 80 гаруй орнуудад ажиллаж амьдардаг эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог юм. WSD, Elsevier Foundation болон The World Academy of Sciences (TWAS) хамтран энэхүү шагналыг 2011 оноос хойш биологийн ухаан (үүнд, хөдөө аж ахуй, биологи, анагаах ухаан), инженер, технологийн ухаан болон байгалийн ухаан (үүнд, физик, хими, математик) гэсэн гурван салбараас жил бүр ээлжлэн 5 эрдэмтдийг сонгон шалгаруулж олгодог байна.
2021 онд Байгалийн ухааны салбарт эрдмийн бүтээлээрээ шалгарсан 5 эрдэмтний нэгээр МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Хонгорзул шалгарсан нь түүний судалгааны ажлын чанар, үзүүлэлтүүдийг үнэлсэн хэрэг юм.
Доктор Д.Хонгорзулын шагнал авсан талаарх мэдээллийг https://owsd.net/news/news-events/2021-owsd-elsevier-foundation-awards-announced?fbclid=IwAR0Eafy48jcwTWWEBrsyL4ZjW-NNmAoThugUGHUQ7rWtBAQEuegMHT442-U болон https://www.elsevier.com/connect/meet-the-winners-of-the-2021-owsd-elsevier-foundation-award?fbclid=IwAR3Ly89ORcrd5QbgbnPejAs4d9_n2FHW1vqok0L8174M58TArMKsab-6FcU холбоосоор танилцаж болно. Өнгөрсөн жил уг шагналыг гардсан эрдэмтдийн тухай https://elsevierfoundation.org/five-women-scientists-in-developing-countries-win-2020-owsd-elsevier-foundation-awards/-ээс уншина уу.
Шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.elsevier.com/awards/elsevier-foundation-awards-for-early-career-women-scientists-in-the-developing-world болон https://owsd.net/awards/awards сайтуудаас авч болно.