МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа 2-4 түвшний суралцагч
- Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
- Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /батламж хавсаргах/
Бүрдүүлэх бичиг баримт (бүх материал англи хэл дээр байна):
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
- Удирдагч багшийн тодорхойлох захиа татах (загварын дагуу бөглөсөн байх)
- Англи хэлний онооны батламж: TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; IELTS-6.0; TOEIC-785;
- 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
- Паспортын хуулбар
- Санхүүгийн баталгаа. Банкны албан ёсны англи хэл дээрх дансны тодорхойлолт
- 1 улирал суралцах бол 600,000 йен
- 2 улирал суралцах бол 1,000,000 йен баталгаа гаргана
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтыг Акита их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Хүсэлт гаргагч Акита их сургуулийн онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг Акита их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү:
- https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/
- https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/cost-of-living/
ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС