АХИСАН ТҮВШНИЙ ЭЛСЭГЧИД
Дараах болзол хангасан элсэгчид тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.
- Ахисан түвшний сургалтад элсэх болзолыг хангасан байгалийн ухаан болон инженерчлэлийн чиглэлээр 2020-2021 оны хичээлийн хаврын улиралд элссэн Монгол угсаатан иргэн докторант, судалгааны магистрант байх.
Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
- Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар
- Тэнхимийн тодорхойлолт
- Цаашид хийх судалгааны чиглэл, төлөвлөгөөг тусгасан эссе /5000 үгтэй/
- Web of Science IF-JCR бүхий мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, цаашид судалгааны ажил хийх сонирхолтой гэдгээ нотлон харуулсан ахисан түвшний элсэгч нь 2020-2021 оны хичээлийн хаврын улиралд элссэн докторант, судалгааны магистрант байх.
Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
- Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар
- Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар
- Тэнхимийн тодорхойлолт
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн суралцагч байх
- Цаашид хийх судалгааны чиглэл, төлөвлөгөөг тусгасан эссе /5000 үгтэй/
Материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:
- Суралцагч нь МУИС-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/571 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам -ын заалтуудтай сайтар танилцсаны үндсэн дээр хүсэлтээ гаргана уу.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 01-ний 17.00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 2-р байр, 110 тоот
Лавлах утасны дугаар: odgerel.b@num.edu.mn , 99107729