МУИС, Япон Улсын Сайтама их сургууль хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2-4 дугаар түвшний болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
- Англи эсвэл япон хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Application form (компьютер дээр бөглөн, гарын үсэг зурж сканердан PDF file болгон илгээнэ) татах
- Application of Certificate of Eligibility (Excel өргөтгөлтэй илгээнэ) татах
- Application of certificate of Eligibility бөглөх заавар татах
- Pre-arrival questionnaire /Word flie өргөтгөлтэй илгээнэ/ татах
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (магистр, докторын суралцагчид бакалаврын дипломны дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
- Англи хэл дээр тодорхойлох захиа – 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг байх
- Statement of purpose буюу суралцах төлөвлгөө (1 нүүр англи эсвэл япон хэл дээр шивсэн байна)
- Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол батламжийг хавсаргах
- Санхүүгийн/Банкны баталгаа
- 1 улирал суралцах бол 500,000 йенээс доошгүй
- 2 улирал суралцах бол 1,000,000 йенээс доошгүй баталгаа гаргана
- Хэвэр банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол батлан даахыг зөвшөөрсөн тухай англи хэл дээрх албан ёсны захидал хавсаргана
- Гадаад пасспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
- Цээжний рентген зураг, сүрьегийн шинжилгээний хариу (англи хэл дээр, эмчийн тамгатай)
- 6 сараас хэтрээгүй паспортны цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Суралцах хугацаа: 2 улирал
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Хөтөлбөр: Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу: http://en.saitama-u.ac.jp/exchangeprograms/courses/
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, унаа, хоолны зардлыг суралцагч хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.
Хүсэлт гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Имейл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө.
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сайтама Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Сайтама их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС