Бүгд Найрамдах Чех Улсад Слав судлалын зуны сургуульд урьж байна

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан нарыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургуулийн хөтөлбөрийг зарлаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу нийт 3 хүнийг уг зуны сургуульд тэтгэлгээр хамруулах бөгөөд өгөгдсөн орон тооноос гадна хувиараа төлбөрөө төлөх боломж мөн нээлттэй байна. Тэтгэлэг дараах гурван их сургуульд зарлагдсан байна.

  1. Карлын Их сургуулийн харьяа Подебради хот дахь Хэл, бэлтгэл сургалтын институт (2021 оны 7 сарын 5-наас 7-р сарын 30-ны хооронд)
  2. Плзень хотын Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (2021 оны 7 сарын 10-наас 7-р сарын 30-ны хооронд)
  3. Чэскээ Будеёвицэ хотын Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет (2021 оны 8 сарын 15-наас 9 сарын 6-ны хооронд)

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан, магистрант докторант, багш, ажилтан /төгсөгч байж болно/
  2. Европын стандартын чех хэлний А1-А2 түвшний мэдлэгтэй /ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, чех хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх ёстой./
  3. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар
  3. Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет (https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2021/letni_skola_slovanskych_studii_2021.html хаягаар орж татаж авна.)
  4. Сургалтын зорилго бичгээр өгөх
  5. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  6. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm)

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана.
  • Сургалтын төлбөр
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Хүсэлт гаргагч нь бүрдүүлсэн материалаа МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн дэд профессор, д-р, Д. Энхжаргалтай enjee2011@num.edu.mn хаягаар харилцаж өгнө үү. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас үзэж болно.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2021/letni_skola_slovanskych_studii_2021.html

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар