Өнөөдөр /2021.03.01/ ШӨХТГ болон МУИС хамтран шийдвэрлэх нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг тодорхойлсон баримт бичиг хүлээлцэх ёслолын үйл ажиллагаа болов.
ШӨХТГ-аас нийгэмд тулгамдаж буй тулгуур асуудлуудыг олон нийтийн санал асуулга, суурь судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлох, тухайн асуудлын талаар төрөөс барьж буй бодлого, эрх зүйн зохицуулалтыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулах судалгааг хамтран гүйцэтгэх, санал зөвлөмжийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар МУИС-тай санамж бичиг байгуулсан /2021.02.05/ бол өнөөдөр судалгаанаас хамгийн их хандалт авсан 76 асуудлын эмхтгэлийг МУИС-д хүлээлгэн өглөө. Эдгээр 76 асуудлыг УИХ, ЗГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2021 ондоо шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ба судалгаанд МУИС-ийн ахисан түвшний суралцагчдыг оролцуулах юм.
Хамтын ажиллагааны хэлтэс