Венецийн Ка Фоскари их сургуульд (Ca’ Foscari University of Venice) багш болон докторын Erasmus+ солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Итали улсын Венецийн Ка Фоскари их сургуульд профессор, багш (1) болон докторын хөтөлбөрийн оюутны (1) богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн суралцагч эвсэл багш, профессор байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:

  • Докторын оюутан солилцоо: 1 хичээлийн улирал буюу 5 сар (хүмүүнлэгийн ухааны салбарын 1 оюутан)
  • Профессор, багш солилцоо: 14 хоног + 2 аяллын хоног (байгалийн ухааны /нанотехнологийн салбар бол давуу талтай/ салбарын 1 багш)

Тэтгэлгийн хэмжээ:

Оюутан: Замын зардал болон сарын 850 евро

Профессор, багш: Замын зардал болон өдрийн 160 хүртэлх евро

Тавигдах шаардлага:

  • Англи эсвэл Итали хэлний ахисан дунд буюу B2 түвшний мэдлэгтэй байх
  • Докторын оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх
  • МУИС-ийн үндсэн орон тооны багш байх

Бүрдүүлэх материал:  Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ.

Докторын оюутан солилцоо:

Профессор, багш солилцоо:

  • Өргөдлийн маягт (татаж авах)
  • Солилцооны гэрээ буюу Mobility Programme (татаж авах)
  • Товч танилцуулга/ CV (https://europass.cedefop.europa.eu/en/documents/curriculum-vitae/templates-instructions.iehtml Europass загварыг ашиглана уу)
  • Ажлын тодорхойлолт
  • Ка Фоскари их сургуульд солилцоогоор ажиллах тэнхмийн эрхлэгчийн зөвшөөрсөн захидал (Үүнийг авахдаа international.cooperation@unive.it  хаягаар холбогдож CV болон ажлын төлөвлөгөө илгээнэ үү)
  • Хүчинтэй паспортын хуулбар
  • Цээж зураг

Хүсэлт хүлээн авах хугацаа:  2021 оны 3 дугаар сарын 29 хүртэл

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://www.unive.it/pag/12522/

Венецийн Ка Фоскари их сургуулийн мэдээлэлтэй https://www.unive.it/pag/13526   холбоосоор нэвтэрч танилцана уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар