“Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс, орон судлал” хөтөлбөрийн магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны Баасан гарагийн 14:30 цагт цахимаар буюу Microsoft Teams платформ ашиглан зохион байгуулна.
Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим байдлаар 2021 оны 3 дугаар сарын 26-ныг хүртэл bar.enkhbold@gmail.com хаягаар илгээнэ үү. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүйг мэдэгдье.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэлийн сэдэв нь хэл шинжлэл, орчуулга, боловсрол судлал, олон улс-орон судлалын чиглэлийг хамарсан байх;
- Хэлэлцүүлж буй илтгэл нь шинжлэх ухааны аргазүйгээр хийсэн, олон талын үзэл баримтлал, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
- Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
- Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх.
Илтгэлд тавигдах техник шаардлага:
- А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий
- Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5
- Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, эшлэл зүүлт, тодорхой тооны хүснэгт, график, slide show бүхий байх.
Жич:
- ХУС-ын гадаад хэлний хөтөлбөрүүдийн судалгааны магистрант, докторантууд суралцах хугацаандаа эл эрдэм шинжилгээний хуралд хамгийн багадаа 1 удаа илтгэл хэлэлцүүлж оролцсон байна.
- МУИС-ийн холбогдох журмын дагуу эрдэм шинжилгээний 1 бц тооцно.
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Салбар дундын хөтөлбөрийн хороо