БНСУ-ын иргэн Квон Сөн Хүнъ багшийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго:  Уг тэтгэлэг нь 2020-2021 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.

Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 10

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих)

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Анкет /загварын дагуу/ татах
  2. Хүсэлт

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 11-ний 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ.

Шалгаруулалтын дүн 2021 оны 3-р сарын 16-нд гарна. Хувь мэйлээр тэнцсэн тухай хариуг мэдэгдэх болно.

                   Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128,

                    Email: n.altanzul@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn

ШУС, Ази судлалын тэнхим

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар