МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ
МАГИСТР, ДОКТОРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Төрийн удирдлага хөтөлбөрийн магистрант, докторантуудын 2020-2021 оны хаврын улирлын эрдэм шинжилгээний хурал “Public Administration in troubling times – Managing challenges, charting the future” ерөнхий сэдвийн хүрээнд 2021 оны 04-р сарын 08-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулагдана.
Эрдэм шинжилгээний хурал төрийн удирдлагын чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой.
Магистрант, докторантуудыг эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний хурлын дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцана уу.