Япон Улсын Осакагийн Эдийн Засаг, Хууль Эрх Зүйн сургуулийн 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Осакагийн Эдийн Засаг Хууль Эрх Зүйн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн БС болон ХЗС-ийн бакалаврын 2-3, 4 (төгсөх болзол хангаагүй) дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Япон хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Resume (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  4. Багшийн тодорхойлох захиа. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
  5. Суралцах төлөвлөгөө/Эссе (япон хэлээр, шивсэн байх)
  6. Япон хэлний JLPT N2 онооны батламж
  7. Application for Certificate of eligibility татах
  8. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  9. Паспортын хуулбар (өнгөт)

Суралцах боломжтой тэнхим, хөтөлбөр:

  • Faculty of Economics
  • Faculty of Business Administration
  • Faculty of Law
  • Faculty of International Studies (Tourism, Hospitality, Private Enterprising)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дотуур байрны төлбөр: 1 сарын 28,000 йен, 1 улирлын 168,000 йен, 1 жилийн 336,000 йен

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цаг.  Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй. Өргөдөл хүлээн авах хугацаа сунгахгүй тул тодруулах асуулт байвал урьдчилан studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Бүрдүүлсэн материалыг (цээж зургаас бусад) нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирна. Өргөдөл гаргагч OUEL их сургуулийн онлайн өргөдөл, бусад  нэмэлт баримтыг дахин  бүрдүүлэн  онлайнаар  илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар