Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн
“Оюутны эрдэм шинжилгээний хурал – 2021”-ийн удирдамж
Нэг. Зорилго
Оюутны эрдэм шинжилгээний хурлыг оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулна.
Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа
Эрдэм шинжилгээний хурлыг “Бакалаврын оюутны”, “Магистрант болон докторантын” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна. Хуралд ХШУИС-ийн ХБООИТ-ийн оюутнууд оролцох бөгөөд судалгааны чиглэл нь ХШУИС-ийн сургалт, судалгааны аль ч чиглэл байж болно.
Гурав. Хугацаа, байршил
2021 оны 3 дугаар сарын 16-ны 13:00 цагт Microsoft Teams программ дахь ХБООИТ-ийн семинар грүппээр онлайнаар зохион байгуулагдана.
Дөрөв. Илтгэлд тавих шаардлага
Хурлын илтгэлд:
- Тухайн судалгааны ажлыг хийх болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдол, асуудал
- Хэрэглэх болон шийдвэрлэх арга, аргачлал, хэрэглэсэн материал, өгөгдөл
- Үр дүн
- Үр дүнгийн бусад үр дүнгээс ялгагдах шинэлэг болон онцлог тал, ач холбогдол
- Дүгнэлт, санал, зөвлөмж зэргийг ойлгомжтой хэлбэрээр оруулна.
Тав. Бүртгэл
Тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд оролцох оюутнууд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө тус удирдамжид заагдсан загварын дагуу буюу IEEE хурлын загвараар бичсэн өгүүллээ lkhagvajargal@seas.num.edu.mn и-мэйл хаягаар явуулна. Хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулахгүй болно.
Зургаа. Шалгаруулалт ба шагнал урамшуулал
Бакалавр түвшинд 3 оюутан, доктор магистрын түвшинд 3 оюутан, нийт тэнхимээс 6 хүртэл оюутан шалгаруулан ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.
Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг тэнхимийн нийт багш нар шүүж, хуралд оролцсон бакалаврын болон магистр, докторын түвшний нийт оюутнуудаас түвшин бүрт 1, 2, З-р байруудыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:
- Нэгдүгээр байр – 2, Мөнгөн шагнал
- Хоёрдугаар байр – 2, Мөнгөн шагнал
- Гуравдугаар байр – 2, Мөнгөн шагнал
Тэнхимийн хуралд хэлэлцүүлэгдсэн нийт илтгэлийг оюутны бүтээлийн эмхэтгэл болгон хэвлэнэ. Иймд тус хурлаар илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн илтгэлүүдийг электрон хэлбэрээр хураангуйн хамт 2021 оны 3 дугаар сарын 23-ны 18:00 цагаас өмнө lkhagvajargal@seas.num.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Мөн нийт илтгэлүүдийг А4 хэмжээний 4 хүртэл нүүрт багтааж богино хэмжээний өгүүлэл хэлбэрээр тэнхимийн вэб хуудсанд байршуулна.
- Хурлын өгүүлэл нь хураангуй, оршил, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулна.
- Хурлын өгүүлэл бичихдээ IEEE хурлын загварыг ашиглана. (https://www.ieee.org/
conferences/publishing/ templates.html ) - Энэ загварыг ашиглахдаа Зохиогчдын нэрсийг нэг багана болгож бичнэ.
- Зохиогчид удирдагч багшийн нэрийг бичих бөгөөд хаалтан дотор удирагч багш ялгаж бичнэ. Жишээ нь А.Болд, Б.Дорж, В.Дондог (удирдагч багш).