Боловсрол, шинжлэх ухааны яамны судалгааны тэтгэлэг гардууллаа

Share Button

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг тасралтгүй, тогтвортой бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх, бакалавр, магистр, докторын шатны шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад сурч буй шилдэг залуу судлаачдад сургалтын тэтгэлэг олгох, их дээд сургуулийн оюутнуудад судалгааны ажлын дэмжлэг үзүүлэх уралдаант шалгаруулалтыг ‘Эрдэнэс- Таван толгой’ хувьцаат компанитай хамтран зохион байгуулсан билээ.


Уг судалгааны тэтгэлэгт МУИС-ийн ШУС-БУС-ийн Биотехнологийн хөтөлбөрийн Ж.Доржбат удирдагчтай бакалаврын судалгааны баг “НАНГИАД ОРООНГО (GUSCUTA CHINENSIS LAM)-ЫН ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН HEP-G2 ЭСИЙГ ДАРАНГУЙЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА” төслөөрөө шалгарч 5.000.000 төгрөгийн судалгааны тэтгэлэг хүлээн авлаа.

Шалгарсан судалгааны багт ШУС-БУС-ийн салбар хариуцсан дэд захирал Б.Батжаргал, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг баяр хүргэж талархлын бичиг гардуулан өгөв.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар