2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Шинэ багшийг чиглүүлэх” сургалтаа цахимаар амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн  Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд зохион байгуулж ирсэн Шинэ багшийг  чиглүүлэх сургалт  /New Faculty Orientation/  нь   МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, багшийн эрдмийн ажлын онцлог, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, тогтолцооны талаар анхан шатны товч ойлголт, мэдээлэл өгөх чиглэлээр зохион явуулж, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал,  эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсон,  тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой.

Энэ удаагийн сургалт 2021 оны 3 дугаар сарын 15-ны 13.00 – 16.50 цагийн хооронд цахимаар зохион байгуулагдлаа.   

Цахим сургалтад  бүрэлдэхүүн дөрвөн  /ШУС, БС, ХЗС, ХШУИСсургуулид шинээр ажилд орсон 12 багш оролцлоо. 

Тус цахим сургалт нь дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан болно. 

Шинэ багшийг чиглүүлэх сургалтын хөтөлбөр 

               /“Мicrosoft teams”  програмаар/

Хэзээ:  2021 оны 03 сарын 15-ны өдөр  /13:00-16:50 цагт/

13:00-13:10     Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн талаар  БХЦСТөвийн эрхлэгч  С.Отгонцэцэг 

13:10-13:50     Байгууллагын бүтэц зохион байгуулалт, МУИС-ийн Стратегийн  төлөвлөгөө товч танилцуулга,  ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн  Т.Амартунгалаг  

13:50-14:50    СИСи системийн тухай,  системийн хэрэглээ, МТГ-ын мэргэжилтэн  У.Цэцэгжаргал 

14:50-15:30     Эрдэм шинжилгээний цаг, төсөл хөтөлбөр, ЭШХ-ийн ахлах мэргэжилтэн  А.Сайнбаяр                               

15:30-16:50     Хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй,  ШУС, НУС-ийн  БССТэнхимийн  зөвлөх профессор Ж.Даваа

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн МУИС-ийн алба нэгжүүдийн удирдлагамэргэжилтнүүд болон сургагч багш нартаа талархал илэрхийлье!

БАГШИЙН ХӨГЖИЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар