МУИС-ийн хамтын ажиллагаатай Японы Осакагийн их сургуулийн Инженерийн сургууль болон Байгалийн шинжлэх ухааны сургуулийн багш нар хими, физик, биологийн салбарын магистр, докторын хөтөлбөрийн цахим танилцуулга хийх тул сонирхсон хүмүүсийг оролцохыг урьж байна. Осакагийн их сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг бөгөөд QS World University Rankings эрэмбээр дэлхийд 72-т жагссан сайн чансаатай сургууль юм.
Танилцуулга англи хэл дээр явагдана. Бүртгүүлэх холбоос: www.tinyurl.com/StudyOU (и-мэйл хаягаар зүүм уулзалтын мэдээллийг явуулна)
Хөтөлбөрийн хугацаа: 2021 оны 3 сарын 28 болон 31-ний өдрүүд
Хөтөлбөр:
- Багш нарын судалгааны чиглэл
- Лабораторийн танилцуулга
- Гадаад оюутнуудын яриа
- Багш нар, оюутнуудтай асуулт, хариулт
Танилцуулгын хуваарь:
- Химийн салбар
Өдөр: 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Цаг: 15:00-17:00 (Монголын цаг)
Танилцуулга хийх багш нар: Prof. Uyama, Prof. Sakurai (Graduate School of Engineering, Chemical Science Course) Prof. Yamaguchi, Prof. Funabashi, Prof. Kubo (Graduate School of Science, Special Integrated Science Course)
- Физикийн салбар
Өдөр: 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цаг: 11:00-13:00 (Монголын цаг)
Танилцуулга хийх багш нар: Prof. Morikawa, Prof. Yamamura, Prof. Fujita (Graduate School of Engineering, International Priority Graduate Program on Applied and Engineering Physics) Prof. Hosaka, Prof. Baiotti, Prof. Koshino (Graduate School of Science, International Physics Course)
- Биологийн салбар
Өдөр: 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цаг: 15:00-17:00 (Монголын цаг)
Танилцуулга хийх багш нар: Prof. Watanabe, Prof. Fujiyama (Graduate School of Engineering, Biotechnology Global Human Resource Development Program for Industry-University-Co-Creation) Prof. Takagi (Graduate School of Science, Special Integrated Science Course)
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС