“XXI зууны Орос орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан амжилттай боллоо

Share Button

Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн орос судлалын салбар МУИС-ийн оюутнуудын дунд орос орныг таниулах, мэдлэг чадварыг үнэлэх орос орны тухай мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан “XXI зууны Орос орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд оролцож

  • МУИС, Бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутан Өтеп Айнур I байр
  • МУИС, ХЗС-ийн 5-р түвшний оюутан Хишигнямын Буянбат II байр
  • МУИС, ОУХНУС – ийн 4-р түвшний оюутан Батбилэгийн Амаржаргал III байр
  • МУИС, ХЗС–ийн 3-р түвшний Төгөлдөрийн Биндэръяа IV байр тус тус эзэллээ.

Эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Европ судлалын тэнхимийн орос судлалын салбарын багш нар шагнал гардууллаа.

Цар тахлын улмаас Г.Биндэръяаг төлөөлж ах нь, Ө.Айнурыг төлөөлж найз нь шагналыг гардан авлаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар