АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
Монгол улсын их сургуульд Ахлах нягтлан бодогч, Нягтлан бодогч албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
– Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно./
– Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
– Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт, санал гаргах чадвартай
– Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай
– Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
– Мэргэжлийн ёс зүйтэй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг
– Хувийн зохион байгуулалт сайтай
– Мэргэжлээрээ ажиллаж байсан ялангуяа боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
БҮРТГЭЛ: 2012 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд Хичээлийн I байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1116