Монгол Улсын Их Сургуулийн нийт суралцагчдыг Японы Осакагийн их сургуулиас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Осакагийн их сургуулийн 90 жил, Осакагийн гадаад харилцааны сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой хөгжилд оюутны оролцоог” хэмээх сэдвийн дор хамтын ажиллагаатай олон улсын их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж байна. Оюутнууд өөрт болон нийгэмд тулгардаг бэрхшээлийг 3 хүртлэх видеод харуулж шинэ санаа, сэдэл эрэлхийлэх юм.
Шагнал:
Нэгдүгээр байр: 50,000иэн буюу 1,250,000 орчим төгрөг бүхий шагнал
Шилдэг санаа, шилдэг бүтээлийн шагнал бий.
Нийт оролцогчид Осакагийн их сургуулиас сертификат авна.
Шилдэг видеог 6 дугаар сарын 25-нд зохион байгуулах Оюутны Форумд танилцуулан шагналын эзнийг тодруулна.
Шаардлага:
- МУИС-ийн оюутан байх
- Уралдаанд ганцаарчлан болон багаараа оролцох боломжтой. Багийн ахлагч нь МУИС-ын оюутан бол бусад гишүүд өөр сургуулийн оюутан байж болно.
Видеонд тавигдах шаардлага:
- 3 хүртлэх минутын хугацаатай байна
- Англи, Япон хэл дээр эсвэл Монгол хэл дээр англи хадмал орчуулгатай байж болно
Бүртгүүлэх:
- 2021 оны 5 дугаар сарын 9 хүртэл уралдаанд оролцох багаа дараах хаягаар орж бүртгүүлнэ. https://forms.gle/GsoUSi4W7ZtgBsv68
- 2021 оны 5 дугаар сарын 16 хүртэл videocontest@cgin.osaka-u.ac.jpхаягаар видео болон бусад шаардлагатай материалаа хүргүүлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалтанд
- Видеоны линк (2021 оны 6 сарын 30 хүртэл татаж авах боломжтой байхаар тохируулна уу)
- Видеоны нэр
- Видеоны товч танилцуулга: (Англи (100 үгт багтаах) эсвэл Японоор (200 үсэгт багтаах)
- Видеоны зураг (photo thumbnail) (16:9 харьцаатай)
- Багийн нийт оролцогчдын мэдээлэл (Их сургуулийн нэр, салбар сургууль, тэнхим, курс, иргэншил)
- Багийн ахлагчийн холбоо барих хаяг (и-мэйл хаяг,шуудангийн хаяг)
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сайтаас орж үзнэ үү:
https://www.ccc.osaka-u.ac.jp/cgin/en/topics/topics9.html (Англи)
https://www.ccc.osaka-u.ac.jp/cgin/topics/topics9.html (Япон)
Facebook хуудас: www.facebook.com/OUVideoContest
Та бүхэнд асуух лавлах зүйл бол videocontest@cgin.osaka-u.ac.jpхаягаар холбогдоно уу.
Хамтын ажиллагааны хэлтэс