Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит анхны тэтгэлгийг гардууллаа

Share Button

Өнөөдөр /2021.05.27/ МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахмад төгсөгч, багш Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Энэхүү тэтгэлгийг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн олгож байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа МУИС-ийн бакалаврын түвшний оюутны сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит анхны тэтгэлгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р түвшины оюутан Э.Балжинням гардан авлаа. Тэтгэлгийг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Л.Наранчимэг болон Г.Цэвэгдоржийн үр хүүхдүүд гардуулан өглөө.

Г.Цэвэгдорж нь МУИС-ийг Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр 1974 онд төгссөн. МХЗЭ-ийн хорооны даргаар болон багшаар МУИС-д 13 жил ажиллаж байжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар