ХӨСҮТ-ийн захиалгаар цахим хичээлийн агуулга бэлтгэх сургалт зохион байгууллаа

Share Button
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны захиалгаар “Цахим хичээл бэлтгэх сургалт”-ыг 2021 оны 6 дугаар сарын 2,3-ны өдөр онол, практик хосолсон байдлаар зохион байгууллаа. 
Сургалтыг дэд профессор С.Отгонцэцэг /БХЦСТ/, профессор Б.Ганбат /ЭХИТ, ХШУИС/ нар удирдан явуулав. Сургалтад Сүрьеэгийн тандалт судалгааны албаны 10 эмч, мэргэжилтэн оролцлоо. 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг баримталж ажилласан болно. 
 
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар