Уламжлалт “Номын баяр-2021” арга хэмжээ УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөв. “Илүү их уншъя” уриатай явагдсан 29 дэх удаагийн номын баярт МУИС – Хэвлэлийн газар уламжлал ёсоороо оролцож, багш, эрдэмтэд, судлаачдынхаа шилдэг бүтээл, сургуулийн лого бүхий бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, худалдаа хийлээ.
Номын баярын 3 дахь өдөр шинээр хэвлэгдсэн “Хүмүүний газарзүй” сурах бичгийн нээлтийг хийж, сургуулийнхаа мэдээллийг олон нийтэд танилцуулав. Арга хэмжээг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, профессор Д.Бадмаанямбуу нээж, баяр хүргэн үг хэллээ.
Энэхүү бүтээлийг газар зүйн тэнхимийн эрдэмтдийн баг бичиж МУИС – Хэвлэлийн газраас эрхлэн гаргав.