НИЙТ ЗАХИАЛАГЧ, ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
Худалдан авах ажиллагааны цахим системийн сервер Үндэсний дата төвд байршдаг бөгөөд тус төвөөс цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил 2020 оны 06-р сарын 17-ны өдрийн 11:00 цагаас 18:00 цаг хүртэл хийгдэх болсон тул их засварын хугацаанд эрчим хүчний тасралт гарч болзошгүй талаар манай газарт мэдэгдээд байна. Иймд худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn тасалдал үүсч болзошгүйг үүгээр анхааруулж байна.
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР,
ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС