МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын цахим ёслол

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн 76 дах удаагийн төгсөлтийн Эрдмийн баярын цахим ёслолын үйл ажиллагаа болж 2020-2021 оны хичээлийн жилд төгсөж буй нийт төгсөгчдөдөө эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг үг хэллээ. Цахим ёслолын үйл ажиллагаанд  МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

 

“Төгсөгчдөд гардуулах захиа даалгавар”

 

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [144.50 KB]

 

Улс Монголын ууган их сургуулийн отгон төгсөгчид та бүхэн эх сайхан орноо манлайлж, эргэх дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн байж төрөлх сургууль, түүхт улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай. Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдөх Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч таны дөрөөнд сүүн цацал өргөж, урам итгэлийн ерөөл хүсэн мордуулъя.

 

Нийт төгсөгчдөдөө эрдмийн баярын мэнд хүргэе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар