Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллахаар томилогдсон багш нартаа хүндэтгэл үзүүллээ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор А.Бямбажаргал, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн дэд профессор С.Янжинсүрэн нарыг томилсон билээ.

Өнөөдөр /2021.07.02/ МУИС-ийн удирдлагууд хариуцлагатай албанд томилогдсон МУИС-ийн багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзаж цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны зүгээс дурсгалын зүйл гардуулж ахмад багш нарын сургаалийг уламжилсан юм.

 

Төр засгийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилж гарахад МУИС-ийн эрдэмтэн багш нарын дэмжлэг туйлын чухал байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллахаар болсон МУИС-ийн багш нартаа амжилт хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар