Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит докторын тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС-ийн хамтын ажиллагаатай дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын үндэсний тэргүүлэх их дээд сургуулиудын багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг бөгөөд 2022 оны хаврын улирлаас хичээллэж эхлэх болно.

Бүх салбарын багш, судлаачид өргөдөл гаргах эрхтэй бөгөөд инженерчлэл, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөгжил судлал болон Солонгос судлалын салбарын өргөдөл гаргагчид давуу талтай.

Тус тэтгэлэгт:

  • 6 хүртэлх хичээлийн улирлын сургалтын төлбөр
  • 1,500,000-2,000,000 вонны сар тутмын тэтгэлэг
  • 2 талын онгоцны зардал
  • Солонгос хэлний сургалтын төлбөр
  • Эрүүл мэндийн даатгал тус тус багтана.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (татах)
  • Багшийн ажлын тодорхойлолт
  • Диплом, дүнгийн хуулбарын хамт
  • Видео танилцуулга (сургалт, судалгааны чиглэлээр ажилласан туршлага, гаргасан амжилт, Сөүлийн үндэсний их сургуульд суралцах төлөвлөгөө, төгссөний дараах төлөвлөгөө зэргийг багтаасан 5 хүртэлх минутыг бичлэгийг Youtube, Vimeo зэрэг платформ ашиглан илгээх)
  • Тодорхойлох захидал /МУИС болон Сөүлийн үндэсний их сургуулийн холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлаас/

Тавигдах шаардлага:

  • Докторын зэрэггүй, хөгжиж буй орны үндэсний тэргүүлэх их, дээд сургуулийн багш байх
  • 2022 оны хаврын улиралд Сөүлийн үндэсний их сургуулийн докторын хөтөлбөрт элссэн байх

Бүртгүүлэх хугацаа:

  • 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл Сөүлийн үндэсний их сургууль элсэлтийн бүртгэл авна.
  • Амжилттай элссэний дараагаар 2021 оны 11 сарын 26-ны өдрөөс 12 сарын 7 өдрийн хооронд Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийн материалыг холбогдох бүрэлдэхүүн сургууль хүлээн авна.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Сөүлийн үндэсний их сургуулийн +82-2-880-2519 утсаар, intlscholarship@snu.ac.kr цахим шуудангийн хаягаар холбогдож авах эсвэл https://oia.snu.ac.kr/page/scholarships-SPF.php холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Сөүлийн үндэсний их сургуульд элсэхтэй холбоотой мэдээллийг https://en.snu.ac.kr/admission/graduate/application холбоосоор нэвтэрч үзнэ үү.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар