МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.
МУИС-ийн “Гадаад хэл орон судлал /Солонгос/”, “Гадаад хэлний орчуулга /Солонгос/”, “Гадаад хэл орон судлал /Турк/”, “Гадаад хэлний орчуулга /Орос/”, “Нийгмийн ажил” хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 7 дугаар сарын 2–ны өдрийн 06 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.07.09/ БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа, МУИС-ийн захирал Б.Очирхуяг нар магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.
Сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлуулсан сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш, мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.