ХХААХҮЯ-ны харьяа “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв нь шинэ технологи, инновац, стандарт, арга зүйг нэвтрүүлэх, инкубатор, гарааны компаниудыг бойжуулахад МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн судалгааны лабораториуд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор хамтын ажиллагааны гэрээг 2021.08.25-ний өдөр байгууллаа.


Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвийн захирал Б.Батхүү, Инновац, нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Д.Даваадорж, лабораторийн эрхлэгч З.Энхжаргал нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт судалгаа, эрдэм шинжилгээ хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган ажиллах талаар АТС-ийн захирал Н.Баатарбилэг тодотгон танилцуулав.
Дээрх чиглэлээр судалгаа эрдэм шинжилгээний ажил хийдэг цаашид хамтран ажиллах сонирхолтой профессор багш нар, судалгааны лаборатори, судлаачид Ахисан түвшний сургуульд хандахыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар