МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн докторант Нямсүрэнгийн Хэрлэнчимэг “Монгол орны малгайт мөөгний зүйлийн бүрэлдэхүүн, тархац” сэдвээр, МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн докторант Ванжилын Гүндэгмаа “Монгол орны Гичгэнэ (Potentilla L.)- ийн төрлийн ангилалзүй” сэдвээр тус тус Биологийн ухааны докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалах хурал 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн I байрны 330 тоот өрөөнд болно.
Биологийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл