Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-аас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт боловсролын байгууллагын багш, ажилтнууд багтаж байгаа юм.
МУИС-ийн Захиргаа, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тус сургуулийн багш, ажилтнуудыг дархлаа сэргээх III тунгаар вакцинжууллаа.