Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийг суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг бүрэн судалсан, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог, диссертацийн ажлаа хийж буй МУИС-ийн докторант багшид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно.

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:

“МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтад амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

ТЭТГЭЛГИЙН БОЛЗОЛ:

  • Докторын сургалтад элсэн 3-аас доошгүй улирал, 6 жилээс илүүгүй хугацаагаар суралцаж байгаа МУИС-ийн үндсэн багш (Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг энд хамруулж тооцохгүй)
  • Суралцагч судалбал зохих мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж багц цагаа бүрэн биелүүлсэн байх
  • Суралцагч мэргэжлийн судалгааны семинарт тогтмол оролцож, диссертацийн судалгаагаа идэвхтэй хийдэг (гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн) байх

НЭР ДЭВШҮҮЛЭХ:

Тэтгэлэгт тухайн суралцагчийн судалгааны ажлын удирдагч профессор багш нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, шаардлага хангасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг гэрчлэх/ хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт АТС-д хүргүүлнэ.

Тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс дүгнэж, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

  • Тэтгэлгийг нэг удаа, суралцагчид давхардуулахгүйгээр олгоно
  • Докторант багшид олгох тэтгэлгийн хэмжээ нь үзүүлсэн амжилтаас шалтгаалан ялгаатай байна Үүнд:
  • Сурлагын голч 3.5-аас дээш бага бол эрдэм шинжилгээний ажлын 4 багц цаг болон диссертацийн ажлын 10 багц цагийн төлбөр
  • Сурлагын голч 3.5 ба түүнээс дээш бол эрдэм шинжилгээний ажлын 6 багц цаг болон диссертацийн ажлын 12 багц цагийн төлбөр
  • Мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний ажлын 8 багц цаг, диссертацийн ажлын 14 багц цаг
  • Голч дүн нь 3.5 ба түүнээс дээш, мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний ажлын 12 багц цаг, диссертацийн ажлын 18 багц цагийн төлбөр

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлт /эрдэм шинжилгээний ажлын багц болон диссертацийн судалгааны ажлын төлбөрөөс хөнгөлөх тухай /
  • Бүтээлийн жагсаалт /эрдэм шинжилгээний бүтээлийн хамт/
  • Удирдагчийн тодорхойлолт
  • Баталгаажсан дүнгийн тодорхойлолт /СиСи системээс гарган баталгаажуулна/
  • Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дүгнэлт, хурлын тэмдэглэл /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг нотлох бичиг баримтын хуулбарын хамт/

БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:  2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хүлээн авах газар: Хичээлийн 2-р байр 110 тоот, Утас: 99107729,  Ахисан түвшний сургууль

Жич: Өмнө нь төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн олгохгүй. “Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” Хавсралт 3 “Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_tetgeleg_juram2019.pdf-ийг харна уу.

 

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар