МУИС болон Япон улсын Аояама Гакуйн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага:
-
- МУИС-ийн бакалаврын 1-4 түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Aoyama кампус /Уран зохиол, Боловсрол, Сэтгэл судлал, Эдийн засаг, Хууль, Бизнес, Олон улсын улс төр, Эдийн засаг ба харилцаа/: япон хэлний N5 түвшинтэй байх; англи хэлний IETLS 5.5, TOEFL IBT 68 түвшинтэй байх
- Sagahimara кампус /Шинжлэх ухаан, инжнерчлэл, Компьютерийн ухаан, Хамтын ажиллагаа ба нийгмийн ажил/: япон хэлний N5 түвшинтэй байх; англи хэлний IETLS 5.5, TOEFL IBT 68 түвшинтэй байх
*хэлний онооны батламжийг хавсаргах. Батламж байхгүй бол 1 жилээс илүү хугацаанд япон/англи хэл судалсан талаарх япон/англи хэлний багшийн тодорхойлолт.
*япон хэлний багшийн тодорхойлолтын загвар татах
*англи хэлний багшийн тодорхойлолтын загвар татах
Бүрдүүлэх материал /бүх материал англи хэл дээр байх/:
- Эрүүл мэндийн бичиг татах
- Багшийн тодорхойлох захидал /тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамга/
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Study plan /суралцах төлөвлөгөө бүхий эсээ, шивсэн байна/
- Хэлний батламж эсвэл багшийн тодорхойлолт
- Гадаад пасспортын хуулбар
- 5 хувь цээж зураг (4*3 хэмжээтэй)
- Information for tutor татах
- Application for Certificate of eligibility
- Дотуур байрны өргөдөл /сонголтоор/
- Санхүүгийн баталгаа:
- 1 улирал суралцах – 780,000 йен
- 2 улирал суралцах – 1,550,000 йен
Хөтөлбөрийн жагсаалт:
- Нийт хөтөлбөрийн жагсаалт: http://web.iec.aoyama.ac.jp/foreigner/exchange/course
- Англи хэл дээрх хөтөлбөрийн жагсаалт
- Хамрагдах боломжгүй сургууль/хөтөлбөр: MBA program, Physical Education classes, Teacher’s Certificate courses
Аояама Гакуйн их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: http://web.iec.aoyama.ac.jp/foreigner/exchange/overview
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж Аояама Гакуйн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Аояама Гакуйн их сургууль нь дараагийн шатны сонгон шалгаруулалт хийж хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Бүрдүүлсэн материалыг мөн нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС