Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

Өнөөдөр (2021.09.08) Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз хооронд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох, МУИС-ийн үйл ажиллагааны чиглэл, мэргэжлүүдийн онцлог, давуу тал, үр ашгийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах, МҮОНРТ-ын ажилтан, албан хаагчдад мэргэжил олгох, дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон хэлтсийн мэргэжилтнүүд, МҮОНРТ-ийн талаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав нарын төлөөлөл оролцов.

 

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар