Монгол Улсын Их Сургууль болон Санхүүгийн Зохицуулах Хороо хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

Өнөөдөр (2021.09.10Монгол Улсын Их Сургууль болон Санхүүгийн Зохицуулах Хороо хооронд талууд зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг тодойрхойлох, бодлого зохицуулалтын оновчтой зөв шийдвэр гаргахад түлхэц болсон хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх, санхүүгийн зах зээлийн эрсдэлийн үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, хамтран ажиллах, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох, төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

МУИС-ийн захирал Б.Очирхуяг хэлсэн үгэндээ,Салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны болон салбар дундын судалгааны ажил хийх, судалгаандаа ахисан түвшний оюутнуудыг оролцуулах, төсөл хөтөлбөр, олон талт зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болсондоо нэн талархалтай байнагэдгийг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ Санхүүгийн зах зээлд технологийн дэвшил гүнзгий нэвтэрч байгаатай холбоотойгоор зах зээлийн эрсдэлийн түвшин, хүчин зүйл, эрсдэл даах чадвар, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийж, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс болон бусад судалгаа, шинжилгээг хийх, зах зээлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлэх загварчлалыг хамтран гаргахаар зорьж байна. Бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугайгэсэн юм.


Хамтын ажиллагааны хэлтэс

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар