БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Ази судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор, Ш.Эгшиг, Ази судлалын тэнхимийн багш профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа нар оролцож тэтгэлгийн батламжийг гардууллаа.
БНСУ-ын иргэн Кан СонВөн нь 1979 онд Конгжу их сургуулийг солонгос хэл уран зохиолын мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа 2018 оныг хүртэл дунд болон ахлах сургуулийн багш хийж байсан. 2007 оноос Монголд ирж Монголын оюутан, залуучуудыг дэмжин тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд МУИС-ийн нийт 83 суралцагчдад тэтгэлэг олгоод байгаа юм.
Энэхүү тэтгэлэг нь МУИС-ийн солонгос хэл орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдыг дэмжих зорилготой юм. Гэвч Ковид 19 цар тахлын энэ хүнд үед анх удаа Ази судлалын тэнхимд суралцаж буй Япон, Хятад, Түрэг хэлний хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчдад тэтгэлгийг олгож байна.
2020-2021 оны хичээлийн жилд зарлагдсан энэ удаагийн тэтгэлэгт Солонгос, Япон, Хятад, Түрэг хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 33 суралцагч материалаа ирүүлснээс Ази судлалын тэнхимийн багш нараас бүрдсэн ажлын хэсэг сурлагын амжилт, өөрийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг итгэсэн эсээг үзэж 10 суралцагчийг шалгаруулан тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэг хүлээн авсан суралцагчдын нэрс
№ | Овог нэр | Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Тэтгэлгийн хэмжээ |
1 | Отгонцэцэг Булгамаа | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Солонгос) | 3 | 300$ |
2 | Батжаргал Жавзмаа | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Солонгос) | 3 | 300$ |
3 | Уул Ууганцэцэг | ШУС ХУС | Гадаад хэлний орчуулга (Солонгос) | 3 | 300$ |
4 | Дамдиндорж Танан | ШУС ХУС | Гадаад хэлний орчуулга (Солонгос) | 2 | 300$ |
5 | Батхүү Уранбилэг | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Солонгос) | 3 | 300$ |
6 | Батсугир Цэрэндолгор | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Солонгос) | 2 | 300$ |
7 | Цэнд-Очир Даваажаргал | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Солонгос) | 3 | 300$ |
8 | Мөнтөг Гантуяа | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Япон) | 2 | 300$ |
9 | Батсайхан Солонго | ШУС ХУС | Гадаад хэл, орон судлал (Турк) | 3 | 300$ |
10 | Шаалуу Улаанхүү | ШУС ХУС | Гадаад хэлний орчуулга (Хятад) | 2 | 300$ |
Оюутан, төгсөгчийн хэлтэс