МУИС-ийн Бизнесийн сургууль “Компанийн засаглал”-ын гэрчилгээ олгох сургалтад суралцахыг урьж байна

Share Button

Сургалт 2021 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ЦАХИМ-аар зохион байгуулагдана.

СУРГАЛТЫН ТОЙМ: Компанийн тухай хуулинд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ-ын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөн билээ. Манай сургалт Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталгаажсан албан ёсны ГЭРЧИЛГЭЭ-г суралцагчиддаа ОЛГОДОГ.

СУРГАЛТ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 10 дугаар сарын 29-нд 10.00 цаг

СУРГАЛТ ДУУСАХ ХУГАЦАА: 2021 оны 10 дугаар сарын 30-нд 15.00 цаг

МАНАЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД:

  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гарагууд)
  • Та хаанаас ч сургалтандаа хамрагдах боломжтой.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ: Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар