Оюутнуудын анхааралд | Автобусны цахим картын сунгалтаа хийлгэнэ үү

Share Button

Оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг 2021-2022 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудад эрх сунгах бүртгэлийн хугацааг дараах байдлаар зохион байгуулна.

СУНГАЛТ ХИЙЛГЭХ

Хугацаа: 2021.09.28-10.15-ны өдрийн хооронд явагдана. /нэмэлт сунгалт/

Бүрдүүлэх бичиг баримт: 

  1. Цахим карт сунгалтын маягт бөглөсөн байна. /ЭНД дарж бөглөнө үү./
  2. Картын сунгалтын төлбөр 1000 төгрөг. Дансанд шилжүүлсэн байна.

Хүлээн авсан данс: Худалдаа хөгжлийн банкны 475 016 875

Данс эзэмшигч: Улаанбаатар Смарт карт ХХК

Гүйлгээний утга: Утасны дугаар + U Money картын дугаараа бичих

Жич: Онлайн банкны үйлчилгээгээр шилжүүлэх боломжтой.

КАРТ ДАХИН АВАХ

Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт нэрсээ өгнө.

  • Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Санамж: Цахим карт шинээр захиалсан оюутнуудын карт 10 сарын эхээр ирэх тул тухайн үед зарлал оруулна. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсний дараа захиалга өгөх боломжтой.

  • Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.
  • МУИС-ийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй дараах утсаар холбогдоно уу. 75754400-1512

МУИС-ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар