Монгол Улсын Их Сургуулийн 79 жилийн ой, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан МУИС-ийн зарим ажилтныг Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, БШУЯ-ны Жуух бичгээр шагнасныг өнөөдөр /2021.10.08/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардууллаа.
Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Төгсөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэг, Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн Р.Алтансайхан нарыг, БШУЯ-ны Жуух бичгээр МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Сургалтын технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн Н.Долгорсүрэн нарыг тус тус шагнасныг гардуулав.
Шагнал хүртсэн ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.