МУИС-ийн хүндэт профессор, МУ-ын гавьяат багш Бал овгийн А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо 

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн ХИМИ хөтөлбөрөөр бакалавр, магистрын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урамшуулах зорилготой МУ-ын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор Бал овгийн А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлгийг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө. 

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтаар 2021-2022 оны хичээлийн жилд Хими хөтөлбөрийн бакалаврын 3-р түвшний оюутан П.Манлайбаатар шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардан авлаа.  

Хими хөтөлбөрийн магистрын 1-р түвшний оюутан Б.Минжмаад мөн бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, магистрын 2-р түвшний оюутан Б.Баяржаргалд сургалт, судалгааны ажлыг дэмжиж хагас жилийн тэтгэлгийг олгож батламж гардууллаа.  

Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа нь танхим болон онлайн хосолсон хэлбэрээр А.Мөнгөнцэцэг агсны үр хүүхдүүд, ач зээ нар, МУИС-ийн удирдлагууд, Химийн тэнхимийн багш, оюутан суралцагчид оролцов. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар