ОТ-МУИС хамтарсан төслийн хүрээнд оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Share Button

Оюу-Толгой ХХК – Монгол Улсын Их Сургууль хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Зэсийн баяжмалын исэлдэлтийн симуляци” болон “ОТ-Баяжуулах үйлдвэрийн металл бүтээцийн зэврэлтээс хамгаалах судалгаа” төслүүдийн хүрээнд амжилттай ажиллаж, шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол 2021 оны 10 дугаар сарын 13-нд болж, 3 докторант, 3 магистрант, бакалаврын түвшний 3 оюутанд нийт 17 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа.  

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Оюу Толгой компанийн Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтсийн менежер М.Ганболд, тооцоолол болон чанар хяналтын ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал, Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн захирал Д.Бямбажав, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбат, Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн профессор, төслийн удирдагч Д.Эрдэнэчимэг, Хэрэглээний Математикийн Тэнхимийн профессор А.Галтбаяр болон төслийн гишүүд, судлаач оюутнууд оролцов. 

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг төслийн удирдагч, ХБИТ-ийн профессор Д.Эрдэнэчимэг нээж, төслийн ач холбогдлын талаар болон Оюу Толгой компанитай хамтран ажиллаж буй талархлын сэтгэгдлээ илэрхийлэв. 

 

Оюу Толгой компанийн Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтсийн менежер М.Ганболд, тооцоолол болон чанар хяналтын ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар нийгмийн хариуцлагын хүрээнд их сургуультай хамтран ажиллаж байгаадаа талархал илэрхийлэн, төслийн баг хамт олонд болон тэтгэлэгт шалгарсан оюутан залууст амжилт хүсэн Оюу Толгой компанийн гарын бэлгийг гардуулав. 

Мөн, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн захирал Д.Бямбажав нар Оюу Толгой ХХК-д гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан халуун дотно яриа өрнүүлэн, эрдэмтэн багш судлаач нар болон оюутан залууст халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэв. 

 

Оюу-Толгой ХХК – Монгол Улсын Их Сургууль хоорондын хамтарсан төслийн хүрээнд тэтгэлэгт шалгарсан оюутнууд 

  Овог  Нэр  Хөтөлбөр  Түвшин 
1  Түвд  Бүжинлхам  Хэрэглээний хими  Докторант 
2  Эрдэмбилэг  Ганхөлөг  Хэрэглээний математик  Докторант 
3  Ганбаатар  Гэрэлтуяа  Хэрэглээний хими  Докторант 
4  Бэрээвэнжав  Гэрэлсайхан  Хэрэглээний хими  Магистрант 
5  Энхтүвшин  Тэлмэн  Хэрэглээний математик  Магистрант 
6  Баярдорж  Бямбадулам  Хэрэглээний хими  Магистрант 
7  Буяндэлгэр  Мөнхнаран  Хэрэглээний математик  4-р түвшин 
8  Өлзийнасан  Мэргэн  Програм хангамж  3-р түвшин 
9  Ганболд  Ану-Үжин  Нанотехнологи  2-р түвшин 

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд ОЮУ-ТОЛГОЙ КОМПАНИЙН “ЯВУУЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” 09:00-17:00 цагт МУИС-ийн номын сангийн ард байрлаж ажиллан Оюу Толгойн уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гүний уурхай болон ил уурхайн модельтой танилцаж, уурхайн талбарт VR технологийн тусламжтайгаар зочлохоос гадна, ОТ-н боловсролын хөтөлбөрүүд (Залуусын хөгжлийн хөтөлбөр, Оюутны дадлагын хөтөлбөр, Шинэ төгсөгчийн хөтөлбөр, Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр), гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон ажлын байрны талаар оюутан залууст мэдээлэл өгөв.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар