МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох эсэх асуудал болон Эрдмийн зөвлөлийн зарим төрөлжсөн хороодын гишүүнийг нөхөн сонгох асуудлыг хэлэлцлээ.
МУИС-ийн дэд профессор, профессор цолд нэр дэвшсэн эрдэмтэн багш нарын материалыг Ж.Батхүү ахлагчтай ажлын хэсэг холбогдох дүрэм журамд нийцүүлэн шалгаж, санал дүгнэлтээ Эрдмийн зөвлөлд танилцуулан хэлэлцүүллээ. Ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсны дүнд Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 88.8 хувийн саналаар дараах эрдэмтэн багш нарт МУИС-ийн профессор, дэд профессор цол олгохоор шийдвэрлэв. Үүнд:
Профессор цолоор
- Н.Бурмаа /ОУХНУС, Нийтийн удирдлагын тэнхим/
- Ч.Энхбаяр /Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхим/
Дэд профессор цолоор
- У.Айбек /ШУС, БУС, Биологийн тэнхим/
- А.Амарзаяа /ШУС, БУС, Математикийн тэнхим/
- Н.Амгалан /ШУС, БУС, Химийн тэнхим/
- Л.Ариунцэцэг /ШУС, БУС, Биологийн тэнхим/
- Н.Батдэлгэр /БС, Менежментийн тэнхим/
- С.Батхишиг ШУС, ХУС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим/
- Ж.Баярмаа /ШУС, БУС, Биологийн тэнхим/
- Г.Баярмагнай /ШУС, БУС, Математикийн тэнхим/
- Ө.Баярсайхан /ШУС, БУС, Биологийн тэнхим/
- Д.Бумдарь /ШУС, НУС, Улс төр судлалын тэнхим/
- Г.Бурмаа /БС, Санхүүгийн тэнхим/
- С.Бурмаа /БС, Маркетинг худалдааны тэнхим/
- Д.Гангабаатар /ХЗС, Нийтийн эрх зүйн тэнхим/
- С.Гэрэлбаатар /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
- Д.Нямаа /БС, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим/
- Ц.Соёл-Эрдэнэ /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
- Б.Хишигням /ШУС, НУС, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим/
- Т.Энхдөл /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
- Б.Эрдэнэцогт /ШУС, БУС, Геологи, геофизикийн тэнхим/
- Ж.Эрхэсхулан /ХЗС, Практик сургалтын төв/
Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараачийн асуудал нь Сургалтын бодлогын хороо болон Эрдэм шинжилгээ, инновацийн бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан зарим багш өөр ажилд шилжин ажиллахаар болсон тул нөхөн сонгууль явуулж дурдсан төрөлжсөн хороодын гишүүдийг нөхөн сонгов. Үүнд, Сургалтын бодлогын хорооны гишүүнээр Ж.Эрхэсхулан, Эрдэм шинжилгээ, инновацийн бодлогын хорооны гишүүнээр П.Хашчулуун нар Эрдмийн зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгогдлоо.
МУИС-ийн Эрдмийн зөвлөл