Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт үндсэн мэргэжилтэн 1 хүн шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Япон хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, багшлах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бусад
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой байх
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/
- Багшлах эрхтэй болон багшилж байсан бол давуу тал болно. /Жич: Туршлага багатай багш байж болно/
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
- Цаг баримталдаг байх
- Заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-2/ Япон хэлний сургалтын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв