МУИС-ийн Эрдмийн цол гардууллаа

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар МУИС-ийн профессор, дэд профессор цол олгохоор шийдвэрлэсэн багш нарт өнөөдөр /2021.10.20/ Эрдмийн зөвлөлийн дарга, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Батцэнгэл нар цолны үнэмлэхийг гардууллаа.

МУИС-ийн Эрдмийн цол хүртсэн багш нар

Профессор цол

  • Н.Бурмаа /ОУХНУС, Нийтийн удирдлагын тэнхим/
  • Ч.Энхбаяр /Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхим/

Дэд профессор цол

  • У.Айбек /ШУС, БУС, Биологийн тэнхим/
  • А.Амарзаяа /ШУС, БУС, Математикийн тэнхим/
  • Н.Амгалан /ШУС, БУС, Химийн тэнхим/
  • Л.Ариунцэцэг /ШУС, БУС, Биологийн тэнхим/
  • Н.Батдэлгэр /БС, Менежментийн тэнхим/
  • С.Батхишиг ШУС, ХУС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим/
  • Ж.Баярмаа /ШУС, БУС, Биологийн тэнхим/
  • Г.Баярмагнай /ШУС, БУС, Математикийн тэнхим/
  • Ө.Баярсайхан /ШУС, БУС, Биологийн тэнхим/
  • Д.Бумдарь /ШУС, НУС, Улс төр судлалын тэнхим/
  • Г.Бурмаа /БС, Санхүүгийн тэнхим/
  • С.Бурмаа /БС, Маркетинг худалдааны тэнхим/
  • Д.Гангабаатар /ХЗС, Нийтийн эрх зүйн тэнхим/
  • С.Гэрэлбаатар /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
  • Д.Нямаа /БС, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим/
  • Ц.Соёл-Эрдэнэ /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
  • Б.Хишигням /ШУС, НУС, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим/
  • Т.Энхдөл /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
  • Б.Эрдэнэцогт /ШУС, БУС, Геологи, геофизикийн тэнхим/
  • Ж.Эрхэсхулан /ХЗС, Практик сургалтын төв/

Мөн үеэр МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медаль хүртсэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахмад багш Доржцэдэнгийн Дуламсүрэнд медалийг гардууллаа. “Эрдмийн элч” медалийг Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, их сургуулийн хөгжил, дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн багшид олгодог юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар