МУИС-ийн Биоинженерчлэлийн хөтөлбөрт шинэхэн элссэн докторант А.Номинд Оном Сангаас сургалтын бүтэн багц тэтгэлэг олголоо. Уг тэтгэлэг нь сургалтын 100%-ийн төлбөр, өрсөлдөхүйц хэмжээний цалин, судалгааны ажлын зардлыг багтааж байгаа юм. Тэтгэлэг гэрээнд заасны дагуу А.Номинг докторын хөтөлбөрт суралцаж төгсөх нийт 4 хүртэлх жилийн хугацаанд үргэлжлэнэ.

Оном сангийн докторантын тэтгэлэг нь цаашид МУИС дээр докторантын сургалтыг олон улсын жишигт ойртуулах, бүтэн цагаар судалгаа хийх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХШУИС-ийн захирал Др. Д.Бямбажав багш цохон тэмдэглэлээ. ХШУИС болон Оном сан цаашид тодорхой төслүүд хамтран хэрэгжүүлэх, ахисан түвшний оюутнуудын судалгааг дэмжих чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.