МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд.Проф.Др.Г.Баасанжав Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Share Button

Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд.Проф.Др.Г.Баасанжав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн Хүндэт Медаль”-аар шагнагдлаа.

Тэрээр ХБНГУ-н Шпайерийн Төрийн удирдлагын их сургуульд эрдмийн зэргээ хамгаалсан. Багш Г. Баасанжав нь МУИС-д 18 дахь жилдээ багшилж байна. Дэд.Проф.Др. Г.Баасанжав Төрийн удирдлагын хөтөлбөрийг БМИҮЗ-р итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай удирдсан. Олон улсын эрдэм шинжилгээний Scopus индекстэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлснээс гадна гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт амжилттай ажиллаж байна.

Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд.Проф.Др.Г.Баасанжав багшдаа эрдмийн бүтээлийн өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар