Монгол Улсад олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлдэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас “SIRPA GRADUATE STUDENT CONFERENCE” эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээний ахисан түвшний суралцагчид/магистрант, докторант/-ын дунд “Олон улсын харилцааны чиг хандлага ба Монгол Улсын бодлого” сэдвийн хүрээнд 2021 оны 12 сарын 02-ны өдөр зохион байгуулна.
Энэхүү хуралд их дээд сургуулийн магистр, докторын түвшний суралцагчид илтгэл хэлэлцүүлэх боломжтой бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцож, өөрсдийн судалгааны сэдвээр илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.
Хураангуйг хүлээн авах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал:
Cc: enkhjinshinebayr@gmail.com
хаягаар бүтээлийг хүлээн авна.
Өөрийн овог нэр, сургууль, суралцаж буй хөтөлбөр, холбогдох утасны дугаарын хамт хураангуйг ирүүлнэ.
Холбогдох утас: 88858738
Зохион байгуулах комисс