ОХУ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болох “Русский дом” -ийн дэргэдэх орос хэлний танхимийг МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийг түшиглэн байгууллаа 

Share Button

2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Европ судлалын тэнхимийг түшиглэн Улаанбаатар хот дахь Оросын Соёл Шинжлэх ухааны төвийн буюу “Русский дом” -ийн дэргэдэх орос хэлний танхимийг байгууллаа. Тус кабинетэд 2000 долларын өртөг бүхий орос хэл, орон судлалын чиглэлийн ном, сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын дэд захирал, профессор П.Дэлгэржаргал, МУИС-ийн хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ш.Мэндбаяр, Европ судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор С.Булгантамир, ОХУ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын “Русский дом”-ийн дэд захирал Валерия Валерьевна Кильпякова, Монгол дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын сургуулийн захирал Даяна Борисова, арга зүйч Валерия Васильева нар болон европ судлалын тэнхимийн орос хэлний салбарын багш, оюутнууд оролцов.  

ОХУ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын “Русский дом”-ийн дэд захирал Валерия Валерьевна Кильпякова болон ШУС-ийн ХУС-ын дэд захирал профессор П.Дэлгэржаргал нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар