Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Share Button

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн ахмад багш Н.Оюунцэцэг, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Түүхийн тэнхимийн ахмад багш Ц.Жамбалсүрэн нарыг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнажээ.

Өнөөдөр /2021.11.11/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Химийн тэнхимийн хамт олон, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо шинэхэн Гавьяат багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар