Орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монголын номын сан 100 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 10:00 цагт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
МУИС-ийн номын сангаас Соёлын яамны дэмжлэгтэйгээр судалгаа хийн “Ковид-19-ийн Монголын номын санд үзүүлсэн нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.