Монгол Улсад Орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж МУИС-ийн номын сан Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Номын сан-Миний амьдралд” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. “Mongolian library update 2021” номын санч мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөний үеэр эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Эсээ бичлэгийн уралдааныг сурагч, оюутан, номын санч гэсэн гурван төвшинд зохион байгуулсан бөгөөд шагналт байруудад орсон оролцогчдыг танилцуулж байна.
Номын санчдын дунд явуулсан уралдаанд:
I байр – Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн номын санч Ц.Намуундарь
II байр – Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн номын санч Г.Ариунзаяа
III байр – Дархан-Уул аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн номын санч О.Болортуяа
Оюутнуудын дунд явуулсан эсээ бичлэгийн уралдаанд:
I байр – МУИС-ийн ХЗС-ийн Эрх зүйн II түвшний оюутан Б.Цогзоллхам
II байр – МУИС-ийн ШУС-НУС-ын Сэтгүүл зүйн II түвшний оюутан Ц.Дүүрэнжаргал
III байр – Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн ангийн II курсийн оюутан Л.Оюун
Сурагчдын дунд явуулсан эсээ бичлэгийг уралдаанд:
I байр – Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын 12-р ангийн сурагч Б.Хонгорзул
II байр – Булган аймгийн Булган сумын бүрэн дунд 3 дугаар сургуулийн 11 ангийн сурагч Э.Мөнгөнсор
III байр – Шинэ-Эрин сургуулийн 7 ангийн сурагч Т.Эрхэс-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.