Дархлаажуулалтын явуулын цэг Даваа гарагт дахин ажиллана

Share Button

2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд МУИС-д дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж багш, ажилтан, оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт тунд хамрууллаа. Хоёр өдрийн хугацаанд нийт 1500 орчим оюутан, залуус нэмэлт тунд хамрагдаж, явуулын цэг ачаалал ихтэй байсан юм.

Оюутан, залуусаас ирүүлсэн явуулын цэгийн ажиллах хугацааг сунгах хүсэлтийн дагуу 2021.11.22-ны Даваа гарагт Дархлаажуулалтын цэгийг нэг өдрийн хугацаанд дахин ажиллуулахаар боллоо.

Иймд багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан ОЮУТНУУДЫГ “ӨРГӨӨ” КИНО ТЕАТРТ КИНО ҮЗЭХ ТАСАЛБАРААР УРАМШУУЛНА.

Санамж

  • Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
  • Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.
  • Нэмэлт тунд хамрагдахдаа халуун уух зүйлтэй ирнэ үү.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар